
Эмэгтэйчүүдийн хорих ангид 0-1 насны цөөнгүй хүүхэд эхийнхээ хамт хоригдож байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэж буйгаар жирийн дэглэмээр хоригдох хугацаандаа амаржсан хүүхдийг нь нэг нас хүртэл ялыг нь хойшлуулж гэрт нь гаргадаг. Харин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол хорихын бүсэд тусгай байранд хүүхдийнх нь хамт нэг нас хүртэл байрлуулаад хугацаа нь болохоор хүүхдийг ар гэрийнхэн буюу асран хамгаалагчид нь шилжүүлдэг билээ. Тэгэхээр нярай нэг нас хүрэнгүүтээ хахир төмөр тор бүхий шоронгийн тасалгаанаас гарах ч эхээсээ өнчирч нэг бол асрах байр, үгүй бол хамаатан садан дээрээ очдог юм. Ямартаа ч өдгөө шоронд өсч байгаа нярай хүүхдүүдэд зориулсан шинэ нярайн байр ашиглалтанд орох юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг тун удахгүй хүргэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/