Зургаан эмнэдгийн захирлын сонгон шагаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс энэ сарын 5-нд зохион байгуулахаар зарлажээ.Үүнд, Эрүүл мэндийн яамны харъяа Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Цус судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувиллын захирлыг сонгон шалгаруулах аж. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчдийг долдугаар сарын 3-ны 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэх юм.
Эрүүл мэндийн яамны харьяа 16 эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ч дээрх зургаан эмнэлгийн захиралд өрсөлдөгч нар шалгуур хангаагүй. Тиймээс захирлын сонгон шалгаруулалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм байна.




















































