Ихэвчлэн түлэгдсэн иргэд үйлчлүүлдэг “Мөнгөн гүүр” эмнэлгийн зарим эмч эмчлэх эрхгүй, хууль бусаар ажиллаж байсныг иргэд холбогдох газарт нь хүргүүлсний дагуу МХЕГ-аас шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Тэгэхдээ Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын байцаагч, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтын улсын байцаагч нар хамтран шалгалт хийсэн юм байна. Шалгалтаар тус эмнэлэг нь эмнэлгийн эмч нар мэргэжлийн бус байсан төдийгүй үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан нь илэрчээ. Тусгай зөвшөөрлийг авах хүртэлх хугацаагаар энэ оны тавдугаар сарын 30-ны өдрийн 31-03-332/58 тоот улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь түр зогсоох арга хэмжээ авсан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ эмнэлэгт хүнд хөнгөн түлэгдсэн хүмүүс эмчлүүлдэг. Хамгийн сүүлд л гэхэд, гэр бүлээрээ шатсан зургаан иргэн хэвтэж улмаар нас барсан билээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (2)