Наадмын үеэр худалдаа үйлчилгээ явуулах аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг энэ сарын 5-6-ний өдрүүдэд олгохоор болжээ. Баяр наадмын үеэр нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид хүнсний эрүүл ахуйг хянах бол үнийн асуудлыг ШӨХТГ-аас хянахаар болжээ.Энэ жил худалдаа үйлчилгээ хийх зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 орчим Хүй долоон худагт 300 аж ахуй нэгж, иргэнд олгох юм байна.
Баяр наадмын үеэр хуушуур, айргаас бусад бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах тал дээр ШӨХТГ хяналт тавьж, ажиллах юм байна.
Т.Энхэлээ



















































