Хорих 407 дугаар ангийн нярайн хүүхэдтэй хоригдогч нарын шинээр барьсан байрны нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Эмэгтэйчүүдийн хорих анги нь анх 2002 оны ШШГ тухай МУ-ын хуулиар нярай хүүхэдтэй эхчүүдийг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгана гэсний дагуу 2004 оноос нярай эхчүүдийн байрыг амьдралын бүсэд барьж хоригдогж буй эхчүүдийг, хүүхдийг нь 1 нас хүртэл нь хамт байрлуулж ирсэн.Хорих анги нь 2013 оны 4 дүгээр сарын 21-нд шилжин нүүхэд нярай хүүхэдтэй эхчүүдийг байрлуулах байргүй байсан тул Ангийн дарга дэд хурандаа О.Хадбаатарын санаачилгаар хүүхдийн эрхийг хамгаалах цэвэр орчинд өсгөж бойжуулах зорилгоор уг байрыг хорих ангийн амьдралын бүсийн гадна талд барих нь тохиромжтой гэсэн саналыг ШШГЕГ-т гаргажээ. Улмаар уг саналыг дэмжиж нярайн байрны шинэ барилгын ажлыг 5 дугаар сарын 1-нээс эхлэн “Молор интөрнөйшнл” ХХК-тай гэрээ байгуулан нийт 54 сая төгрөгийн өртөгтэйгөөр 140 м.кв талбайтай 7 өрөө бүхий тохь тухтай Канад технологийн байрыг барьж дуусган ашиглалтанд орууллаа. Тус хорих ангид 2004-2013 онуудад дунджаар 6-10 нярай хүүхэдтэй эх хоригдож байснаас өнөөдрийн байдлаар 4 эх 1-7 сартай хүүхэдтэйгээ эмнэлгийн байранд байрлаж байгаад шинэ байрандаа ороход бэлэн болоод байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (4)