Орон сууцны хороолол олноор баригдах болсон энэ үед Хан-уул дүүрэг руу чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байгаа талаар иргэд гомдолдог. Ялангуяа төмөр замын гарман дээр түгжрэл ихээр үүсдэг. Үүнийг зохицуулахаар Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дэхь Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр автозам болон төмөр зам доогуур автомашины нүхэн гарцыг хийх ажлыг эхлүүлсэн байна. Уг замыг “Туулын гүүр далай” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд хийц бүтээцүүдээ талбайд татаж бэлэн болгожээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон угсралтын ажил өнөө оройноос эхлэх аж. Автомашины нүхэн гарцыг угсарсны дараа 200 метр автозам тавих бөгөөд гэрээний дагуу ирэх сарын 15-нд хүлээлгэн өгөх гэнэ. Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (3)