Өнөөдөр 22.00 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойд талын буцаж эргэдэг уулзвараас баруун тийш Жуковын музейн урд уулзвар хүртэлх нэг километр авто замыг хааж хучилтын ажлыг эхлүүлэх аж. Замын ажил энэ сарын 9-ний өглөө дуусч замын хөдөлгөөнийг бүрэн нээх юм байна.Т.Энхэлээ



















































