Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг танилцуулж байна. МН мэдээллийн төвд 12.00 цагт Монголын бичил уурхайчдын нэгдсэн “Дээвэр” холбооноос орон нутаг дахь бичил уурхайчдын зохион байгуулалт, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
”Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар тайлагнах нь” сэдэвт Форум НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн байрны хурлын танхимд 10.30 цагт эхлэнэ.
Монголын бичил уурхайчдын нэгдсэн “Дээвэр” холбооноос орон нутаг дахь бичил уурхайчдын зохион байгуулалт, өнөөгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр 12.00 цагт ”Монгол ньюс” төвд мэдээлэл хийнэ.
МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхимээс санаачлан зохион байгуулж буй “Эдийн засгийн судалгааны форум-II” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно.
10:00 цагт Төрийн ордонд баяр наадмын үйл ажиллагаатай холбогдуулан орон нутгийнхантай видео хурал хийх гэж байна.
Өнөөдөр 10.30 цагаас БОНХ-ийн дэд сайд Б.Тулга Ботаникын цэцэрлэгт хүрээлэнд очиж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Ургамлын генобанк барилгын асуудлаар байр сууриа илэрхийлэх аж.



















































