Үндэсний их баяр наадам болоход ес хоног үлдлээ. Наадмын үеэр худалдах хүнсний бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд МХЕГ-аас хяналт тавих бол ШӨХТГ-аас барааны үнэнд хяналт тавьж ажиллана. Тэр дундаа ШӨХТГ-ыг хуушуур болон айрагны үнийг тогтвортой байлгах тал дээр хяналт тавина гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа. Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай доорх тайлбарыг хийлээ. Тэрээр "Манайд үндэсний их баяр наадмын худалдаа үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт их ирж байгаа. Гэхдээ бид хуушуур болон, айрагны үнэнд хяналт тавихгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Яагаад ийм мэдээлэл цацагдаад байгааг ойлгохгүй байна" гэлээ. Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (3)