Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дагвадорж: Шүүх засаглалыг ам хэлээр, хэвлэл мэдээллээр дарамтлах ёсгүй

2013-7-02
0
ЖИРГЭХ
“Таван толгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадоржтой ярилцлаа.
Untitled-12  “Таван толгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадоржтой ярилцлаа.

-Сүүлийн зургаан жил “Тавантолгой транс” ХХК болон “Тээвэр хөгжлийн банк”-ны хооронд маргаантай асуудал үргэлжилсээр байгаа. Уг асуудал дээр та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Зургаан жилийн асуудал биш юм. Үйл явдал нь сүүлийн хоёр жил хагасын хугацаанд өрнөж байгаа. Уг хэрэг манайхтай хамаатай асуудал ерөөсөө биш. Тээвэр хөгжлийн банкин дээр барьцаатай байгаа “Таван толгой” ХК-ийн 10200 ширхэг хувьцааг Романовский гэх орос 500 мянган ам.долларын зээлийн барьцаанд тавиад зээл авсан байдаг юм. Тэрийгээ төлж чадахгүй хэдэн жил болчихсон. Ингээд зээл нь хүүтэйгээ нийлээд 760 орчим мянган ам.доллар болсон юм билээ. Тээвэр хөгжлийн банкнаас уг зээлээ төл гэсэн байдаг. Гэтэл Романовский гэх нөхөр бидэнд хандан “Танайх энэ хувьцааг аваач” гэж санал болгосон. Зарахдаа биржийн үнээр зарна гэсэн. Тухайн үед бирж дээр нэг ширхэг хувьцаа 60 гаруй ам.доллар байсан юм. Ингээд бид харилцан тохиролцолд хүрээд “Хувьцааг худалдан авч болно. Гэхдээ би банкин дээр очиж уулзана. Уулзалт хийж, банк зөвшөөрсөн тохиолдолд би мөнгийг нь өгөөд авъя” гэж хэлсэн. Ингээд Романовскийтэй хамт банкны захирал дээр нь орж саналаа хэлтэл “Өө тэгэлгүй яахав. Та нарын саналыг хүлээж авна. Бид хүнд байдалтай байгаа” гэсэн. Ингээд зээлийн хэлтсийн дарга Оюунчимэг, хуулийн хэлтсийн дарга нартай тавуулаа уулзалт хийсэн юм. Ингээд зээл хэзээ авсан, хүү хэдэн төгрөг болсон гэдгийг судлахад 760 орчим мянган ам.доллар болсон байсан. Би банкнаас “Надад  хөнгөлөлт үзүүлэх үү” гэхэд “60 мянган ам.долларыг хөнгөлж болно. Та 700 мянган ам.доллараар аваарай” гэсэн юм. Үүний дараа Романовский “Надад энэ банкинд бас өөр зээл байгаа. Та бүхэн 800 ам.доллараар авчих” гэсний үндсэн дээр бид 800 мянган ам.доллар дээр тохиролцож, хувьцаа худалдан авах гэрээгээ хийсэн. Гэрээгээ үзэглэж, гарын үсэг зурсны дараа мөнгөө шилжүүлсэн. Харин маргааш нь банкин дээр очоод хувьцаагаа шилжүүлж авъя гэтэл урдаас “Тийм зүйл байхгүй” гэсэн.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Хувьцааг шилжүүлж өгөхгүй гэсэн. Мөнгөө уг нь банкны данс руу шилжүүлсэн байсан. Банкны дансны дугаарыг Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал  Зейниш авсан юм. Ингээд Зейништэй уулзахад  “Хувьцаа худалдан авах гэрээ энэ байна. Өчигдөр та бидний уулзсан уулзалтын протокол бас байна. Бид хувьцааг худалдаж авсан мөнгөө танай банкны данс руу шилжүүлсэн” гэж хэлсэн. Зейниш өөдөөс “Д.Энхтайван ахтай ярьж байж болно” гэсэн. Тэр үед эдийн засагч нь согтуу орж ирээд надад агсан тавьж, өөдөөс юм авч шидсэн. “Яаж байгаа юм бэ” гэхэд хоёр хамгаалагч нь хажуугаас бариад авч байгаа юм. Тухайн үед би нягтлан бодогчтойгоо явж байсан. Тэгээд бид хоёр гараад явсан. Хоёр хоногийн дараа би Д.Энхтайвантай уулзсан. Тэгэхэд “Чиний зөв. Би хувьцааг чинь хоёр, гуравхан өдрийн дараа шилжүүлчихнэ” гэлээ. Ийм л асуудал болсон юм.

-Романовский банкинд мөнгөө төлөөд өргүй болсон юм уу?

-Тэгсэн. Харин банкнаас миний хувьцааг шилжүүлэхгүй болохоор нь би “Монголбанк”-нд хандсан. “Ийм гэрээ байгуулаад, Тээвэр хөгжлийн банк руу 800 мянган ам.доллар шилжүүлсэн. Гэтэл хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж өгөхгүй байна. Та бүхэн үүнийг шалгаж өгнө үү” гэсэн. Ингээд “Монголбанк”-наас шалгалт орсон. Ингээд “Танай зөв байна. “Тээвэр хөгжлийн банк”-ны буруу байна. Танай мөнгийг буруу данс руу хийлгэж, өөр зээлийг хаасан байна” гэсэн. Шал өөр компанийн зээлийг хаасан байсан. Тэр өрийг нь хаасан компани шалгалтын явцад найдваргүй зээлдэгч болсон, зээлээ төлөхгүй бол эрх нь хаагдах дээрээ тулчихаад байсан юм билээ. Маргаан товчхондоо ийм байна.

-Энэ хугацаанд хэчнээн шатны шүүх дамжив?

-Бүх л шатны шүүх дамжиж байна. Одоо ингээд дээд шүүх дээр ирчихсэн байгаа.

-Банкны зүгээс асуудалд ёс зүйтэй хандаж зохицъё гэх юмуу ямар нэгэн санал тавьж байв уу?
-Д.Энхтайван над руу утсаар ярьж, уулзаж ярилцъя, зохицъё гэсэн асуудал удаа дараа тавьж байсан.
Гэвч би шүүхээр үнэн зөвийг нь шийдүүлье, үнэнийг шүүх  тогтоогоод өгөх байлгүй дээ гэхээр согтуу ярьдаг юмуу яадаг юм мэдэхгүй. “Чамайг ална, тална. Дээрэмдэнэ. Бөөгөөр бөөлүүлж байна. Утсаа тавьбал одоо үхнэ”, “Чиний төд дэх хүүхэд чинь үхэж байна” гэх мэтчилэн янз бүрээр дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлэх оролдлого хийдэг.

-Шүүх хурал дээр таарахаараа яадаг вэ?

-Би шүүх хурал дээр очдоггүй юм. Д.Энхтайваныхан орилж чарлаад шүүх, цагдаа цэрэггүй дарамталдаг шиг байна лээ. Манай өмгөөлөгчийг хүртэл “Газар доор булна” гэхчлэн загнадаг юм гэсэн.

-Д.Энхтайван өөрөө “Манайх “Таван толгой транс”-ыг ялчих юм бол шүүх шинэчлэгдлээ, шударга ёс яллаа” гэж тооцно хэмээн яриад байгаа?
-Би хувьдаа шүүх их зөв шийдвэр гаргаж байгаа гэж бодож байна. Үнэн бодит байдлыг нь харах юм бол шүүх манай зөв гэдгийг яах аргагүй тогтооно. Шүүх зөв шийдвэр гаргалаа гэхэд Д.Энхтайван “Шүүх авлига авлаа. Буруу шийдвэр гаргалаа” гээд байгаа. Би нэг ч цагдаа, нэг ч шүүгчтэй уулзаагүй. Д.Энхтайван шиг хурал бүрийн өмнө хэвлэл мэдээллээр дамжуулан дарамт үзүүлдэггүй. Шүүхийн шийдвэр шударгаар гарах байх гэж бодож байгаа.

-Барьцаанд байгаа хувьцааг өгөхгүй байх ямар үндэслэл байгаа юм бэ. Мөнгийг нь дахин нугалж авах гээд байгаа юм уу. Яг ямар учир байна вэ?
-Өгөхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Ямар сонирхолтой ингээд байгааг нь мэдэхгүй байна.

-Зээлээ хаагаад салж байвал банкиндаа амар биш үү. Хувьцааг чинь өөрийн болгох гээд байгаа юм уу?

-Хувьцаа авсны дараа хоёр жилийн дотор хувьцааны үнэ нэлээн өсөөд мандаж байсан. Одоо бол буураад бүр доошоо уначихсан байгаа. Өндөр үед нь Д.Энхтайван Романовскийд “Хувьцаагаа буцааж ав. Гэрээгээ худлаа гэж бичиг хийж өг. Хоёулаа хувьцаагаа өндөр үнээр зараад ашгаа хувааж авъя” гэсэн байгаа юм. Романовский тухайн үед Монголд ирээд гарын үсэг зурж өгөөд маргааш нь буцаад явчихсан байдаг юм. Сүүлдээ тэрээр муухай юм боллоо, хууль бус үйлдэл хийж гэдгээ мэдээд хууль, шүүхийнхэнд үнэнээ хэлсэн. Манайд ч бичгээ өгсөн.

-Романовский тэр хувьцааг яаж авсан юм бол?
-Тэрийг сайн мэдэхгүй юм. Худалдаад л авчихсан юм билээ. ОХУ руу нүүрс гаргая гэж ярьж байсан. Тэр нь бүтэхээ байгаад ийм байдалд орсон шиг байгаа юм. Гэхдээ банкнаас авсан зээлээ өөр зүйлд зориулсан байх.

-Д.Энхтайван өдгөө ялагдах бүртээ бухимдаж байгаа харагддаг?
-Д.Энхтайван ялагдах бүртээ уурлана. Ялагдах л юм бол шүүгч нар авлига авлаа, шүүхийн шинэчлэл хийгдэх ёстой гэдэг.

-Ялвал яадаг юм бэ?

-Би түүний ярилцлагыг уншлаа л даа. Шүүхийн шийдвэр гарч, ялах юм бол “Би зөв сонголт хийсэн байна” гэж ярих юм билээ. Ялагдвал “Бидний сонголт буруу байна. Төр засаг шүүхийн шинэчлэл хийх хэрэгтэй” гэхчлэн тэмцэх байх даа. Хуулийн дор бид бүгд тэгш эрхтэйгээр шүүх хуралд оролцож байгаа. Шүүх засаглал руу бид ам хэлээрээ ч бай, хэвлэлээр ч бай дайрах ёсгүй. Түүнээс бөөлүүлснээрээ ялалт авчирна гэж байхгүй. Юм үнэнээрээ байх сайхан. Уг нь Д.Энхтайван үнэн мөнийг ялгаж, ойлгохоор хүн. Өөрөө хүсэхгүй байх шиг байна. Бодвол бизнес нь жаахан тааруу болохоороо иймэрхүү зүйл хийдэг болсон юм шиг байгаа юм.       
         

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • нүүрсний хулгайч (122.201.31.230)
    шаааа чми авлига уут уутаар зөөх сда халхавч үг
    2026 оны 09 сарын 08 | Хариулах
  • Тавантолгой транс” компани татвараас зугтсан (202.61.97.81)
    Батлан хамгаалахын сайдын компани татвараас зугтсан хэргийн шүүх хурлыг хойшлуулав УИХ-ьш гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой транс” компани татвараас зугтсан хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд болохоор товлогдсон ч хойшилжээ. Учир нь шүүх хуралд оролцох байсан Татварын ерөнхий газрын хоёр гишүүн солигдсон. Тиймээс хуулийн мэргэжилтэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох шаардлагатай гэж үзэн ирэх сарын 3-ныг хүртэл шүүх хурлыг хойшлуулжээ. 2009 онд “Тавантолгой транс” компани 57 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийснийг татварын байцаагчид тогтоож, акт тавьж байсан бөгөөд тухайн үед тус компаниас уг актыг хүчингүй болгох гэж шүүхэд гомдол гаргаж тавьсан учир Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд ‘Тавантолгой транс” кошани 57 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байна хэмээн шийдвэр гаргасан байдаг. М.УЯНГА /ӨДРИЙН ШУУДАН/
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • татвараас зайлсхийсэн (202.61.97.81)
    "Тавантолгой транс" компанийн гүйцэтгэх захирал Д. Дагвадоржийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулан шалгаж байгаад уржигдар суллажээ. Түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилээр автомашин оруулсан, их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр саатуулсан байна. Д.Дагвадорж 100 автомашин хуурамч баримт бүрдүүлэн хилээр нэвтрүүлжээ. Эдгээр машин нэг бүр нь 60 мянган ам.долларын үнэтэй аж. Тэрбээр машин тус бүрийг 18 мянган ам.доллар хэмээн мэдүүлж 1,2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг тогтоожээ. Компанийн Санхүү эрхэлсэн дэд захирал, ТУЗ-ийн дарга Г.Ганчимэгийг энэ хэрэгт холбогдуулан шалгах гэсэн боловч мөрдөн байцаалтаас оргон зайлсан мэдээлэл бидэнд ирсэн юм. Тэрбээр Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн байцаагч мэдүүлэг авах хэрэгтэй байгааг дуулгахад утсаа салгаад, сураггүй болжээ. Д.Дагвадорж эл хэргийг үйлдэхдээ гаалийн байцаагч нартай үгсэн хуйвалдсан гэж цагдаагийнхан тогтоожээ
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Д. Дагвадоржийг (202.61.97.81)
    их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр саатуулсан байна. Д.Дагвадорж 100 автомашин хуурамч баримт бүрдүүлэн хилээр нэвтрүүлжээ. Эдгээр машин нэг бүр нь 60 мянган ам.долларын үнэтэй аж. Тэрбээр машин тус бүрийг 18 мянган ам.доллар хэмээн мэдүүлж 1,2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг тогтоожээ.
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Тавантолгой транс" компанийн гүйцэтгэх захирал Д. (202.61.97.81)
    Тавантолгой транс" компанийн гүйцэтгэх захирал Д. Дагвадоржийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулан шалгаж байгаад уржигдар суллажээ. Түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилээр автомашин оруулсан,
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    3 цаг 15 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    6 цаг 36 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    6 цаг 41 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    22 цаг 12 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    22 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    23 цаг 16 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 54 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК