
Нийслэлийн хөдөлмөрийн газар "Нээлттэй хаалганы өдөр"-ийг маргааш 10.00-16.00 цагт Нийслэлийн засаг захиргааны IV байрны гурван давхарт байрлах Нийслэлийн хөдөлмөрийн газрын үйлчилгээний зааланд зохион байгуулна. Энэ үеэр иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл өгөх, ажил олгогчдоос ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалгуудыг танилцуулах, ажилд зуучлах, мэргэжил олгох сургалтуудад бүртгэж хамруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх юм байна.
Нийслэлийн хөдөлмөрийн газар 3000, зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, ААНБ-ууд 3000 гаруй ажлын байрны захиалгатай оролцож, ажилд орох хүсэлтэй иргэдийг ажлын байранд зуучлахаар болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/