
Энэ хуралд БХЯ, УЕПГ, ЦЕГ, ХХЕГ, “Их Засаг” их сургуулиас төлөөлөгчид оролцож, түүний тухайн салбар бүрт хийж хэрэгжүүлсэн аж, гавьяа зүтгэлийн талаар илтгэл тавьсан юм. Энэ үеэр Монгол Цэргийн музейнхэн хурандаа генерал Ж.Авхиагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл, бэлтгэсэн ном, гарын авлага, бөхийн катологоор үзэсгэлэн гаргасан нь хуралд оролцогчдын анхаарлыг татаж байв.
Өнөөдөр Бүх цэргийн наадмын бөхийн барилдаан болох бөгөөд уг наадмыг хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиагийн нэрэмжит болгон тэмдэглэж байхаар болсон байна.