Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цөмийн энергийн газар МУИС-тай хамтран ажиллахаар боллоо

2013-7-03
0
ЖИРГЭХ

     Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр мэргэжилтнүүд хамтаар МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн цөмийн судалгаа, цөмийн физикийн өнөөгийн байдалтай танилцлаа. Тус төвийн захирал С.Даваа, профессор Г.Хүүхэнхүү, профессор П.Зузаан, профессор Н.Норов, доктор Ц.Амартайван болон бусад эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчидтай уулзаж, тулгарч буй бэрхшээл, ололт амжилт, цаашид зайлшгүй шийдвэрлэх асуудлуудын талаар санал солилцов.

МУИС-д 1965 онд Цөмийн шинжилгээний лаборатори байгуулагдсан цагаас эхлэн цөмийн физикийн салбар Монгол Улсад хөгжих суурь тавигдсан юм. 1997 оны Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор МУИС-ийн Цөмийн шинжилгээний лаборатори болон ШУА-ийн Цөмийн физикийн судалгааны секторыг нэгтгэн Цөмийн судалгааны төвийг байгуулсан. Энэ үеэс эхлэн МУИС-д Цөмийн технологийн ангийг нээж, элсэлт авч мэргэжилтнүүдийг бэлтгэх болсон байна.

Цөмийн судалгааны төв нь Цөмийн өгөгдөл зүйн салбар, Цөмийн аналитик арга зүйн салбар, Цөмийн эрчим хүч, технологийн салбар, Цөмийн физик, технологийн тэнхим гэсэн бүтэцтэйгээр цөмийн физикийн суурь болон хавсарга судалгаа, сургалт эрдэм шинжилгээг хослон явуулж байна. Тус төвд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, мэргэшсэн судлаачид ажиллаж байна. Одоогоор 26 эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, 100 гаруй оюутан, магистрантур, доктрантурт суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цөмийн судалгааны төв нь электроны хурдасгуур-микротрон, нейтроны генератор, цацраг идэвхт изотопон үүсгүүрүүд, альфа, бетта, гамма цацрагийн спектрометр, рентген флуоресценцийн спектрометрүүд зэрэг багаж төхөөрөмжөөр тоноглогдсон 10 гаруй лабораторитой.

ОХУ-ын Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын загвараар “монголчилж” хийсэн Микротрон-22 электроны хурдасгуурыг 1985-1991 оны хооронд суурилуулж, 1995 онд ашиглалтад оруулж өнөөг хүртэл ашиглаж байна.

2013_07_03_0002

Энэ цэргийн лактерыг “Монголчилсон” хийсэн хурдасгуур нь электрон хурдасгаж гамма квант, нейтрон гаргаж байна. Эндээс харахад манай эрдэмтэд бүх л зүйлийг өөрсдийн оюун ухаанаар бүтээж байгаа нь харагдана.Уг төхөөрөмж нь цөмийн цацрагийг ашиглан цөмийн физикийн суурь судалгааг явуулахаас гадна материалын судалгаа, эрдсийн дээжинд өндөр нарийвчлалтайгаар элементийн анализ хийх зэрэгт ашиглаж байна.

ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр Микротрон-22 хурдасгуурт хийгдсэн судалгааны ажлууд болох уул уурхайн дээжүүдэд элементийн анализ хийсэн судалгаа, Монгол орны үнэт, хагас үнэт, эрдэнийн чулуулгийн судалгааны ажил болон чулууны өнгийг хувиргасан ажлуудтай танилцсан юм.

Микротрон-22 хурдасгуурыг хариуцсан зохиогч инженер Д.Баатархүү “Ер нь цөмийн аргыг бүх салбарт ашиглаж байна. Орчин үеийн бүх багаж төхөөрөмж атом, цөмийн физикийн арга дээр үндэслэгдсэн байна. Бүх хяналт, шинжилгээний багажууд атом цөмийн физикийн аргад суурилагдсан. Бид энэ технологийг хөгжүүлэх ёстой, дэлхийн хөгжлөөс ухрах ёсгүй” гэж онцоллоо.

2013_07_03_0003

Тус төвийн цацраг идэвхт үүсгүүр хадгалж буй тусгай байгууламжтай ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр танилцах явцдаа “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлыг бүрэн хангасны жишээ бол энэ. Үүний адилаар цацраг идэвхт үүсгүүрийг зөв, зохих журмын дагуу аюулгүй байдлыг ханган, стандартын дагуу ажиллахад ямар ч аюул байхгүй. Нөгөө талаас цацраг идэвхт үүсгүүр маань судалгаа шинжилгээнд, эмчилгээнд, уул уурхайд ч хэрэгтэй, хүний амьдралын салшгүй нэг хэрэглээ юм” гэдгийг тодотгон хэлсэн юм.

Шингэн дээжинд анализ хийдэг лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр Тэнхимийн эрхлэгч Ц.Амартайван “Спектр боловсруулж байгаа комьютерийн плат нь хуучирч, ашиглахад хэцүү болсон. Спектр боловсруулдаг тусгай зориулалтын шинэ компьютер авах шаардлага гарч байгаа. Гамма спектрометрийн төхөөрөмж ч ялгаагүй, спектр боловсруулах программ нь хуучирсан” зэрэг бэрхшээл тулгарч буйг хэлж байв.

Үүний дараа Олон улсын атомын энергийн агентлагийн тусламжтайгаар байгуулсан рентген анализийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Туслабораторийг хариуцан ажилладаг Доктор, профессор П.Зузаан улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан судалгааны ажлуудыг дурьдсан юм. Тэрээр 1980-аад оны үед Эрдэнэтийн зэсийн үйлдвэрийн зэс дэх мөнгөний агуулгийг тодорхойлж Монгол Улсад шилжих хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн. Газрын ховор элементийн Мушгиа худгийн ордын дээжинд судалгаа хийж тус ордын нөөцийг тодорхойлоход шаардлагатай материалыг бэлтгэсэн, мөн Хөвсгөл нуурын хөрс, усны дээжинд судалгаа явуулж Хөвсгөл нуурын геохимийн картыг бий болгосон зэрэг томоохон судалгааны ажлуудынхаа заримыг нь танилцуулав.

Дэлхийн банк болон ОУАЭА-ийн санхүүжилтээр байгуулсан Агаарын бохирдлыг хянах лаборатори нь Улаанбаатар хотын агаар дахь элемент, найрлага, бохирдлын хэмжээг тодорхойлон, мэдээллүүдээ Агаарын чанарын албанд хүргүүлэн ажиллаж байна.

Архелогийн дээжинд анализ хийх лабораториор зочилж түүхэн олдворуудын насыг тодорхойлох, анх байсан өнгө загвар, дүрийг тодорхойлох, бусад мэдээллийг боловсруулах ажиллагаатай танилцлаа.

2013_07_03_0004

Уулзалтын төгсгөлд Цөмийн судалгааны төвийн захирал С.Даваа “Манай судалгааны төв ОУАЭА болон Цөмийн энергийн газартай хамтран лабораториудын хүчин чадлыг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна. Манай төвийн нэг том зорилт бол Цөмийн судалгааны реактортай болох юм. Судалгааны реактортай болсноор анагаах ухааны салбарт ашиглаж буй изотопуудыг дотооддоо үйлдвэрлэж, изотопын хэрэгцээг бүрэн хангахаас гадна судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэн, хөгжүүлэх боломж нээгдэх юм” гэж хэллээ.

ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр тус төвийн хамт олонд хандаж хэлэхдээ “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ураныг шар нунтаг хүртэл боловсруулах зорилтот арга хэмжээ тусгагдсан. Уг ажлыг хэрэгжүүлэхэд мэргэшсэн боловсон хүчний бэлтгэх, судалгаа, шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байна. Танай төвийн үйл ажиллагаатай танилцах явцад сургалт, судалгааны ажилд ашиглаж байгаа тоног төхөөрөмж хуучирсан байгаа нь ажиглагдлаа. Төрийн зүгээс энэ салбарыг хөгжүүлэхэд анхааран, тодорхой хөрөнгө оруулалт хийж судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч ажиллах цаг нь болжээ. Цаашид салбарт тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд манай цөмийн энергийн газар хамтран ажиллана” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    3 цаг 15 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    6 цаг 36 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    6 цаг 41 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    22 цаг 12 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    22 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    23 цаг 16 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 54 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК