Хотын төвөөс "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу иргэдэд шууд үйлчлэх буухиа үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Тус онгоцны буудал руу шууд очих автобус байдаггүй тул хувийн унаагүй иргэд заавал таксигаар зорчих хэрэгтэй болдог байсан. Тиймээс Нийслэлийн тээврийн газраас МУБИС-Төв номын сан, Ажилчны соёлын ордон-Нисэх гэсэн чиглэлээр буухиа автобус явуулахаар болсон. Энэ үйлчилгээг хот хоорондын үйлчилгээ эрхлэгч “Лотот” ХК хариуцан ажиллах юм. Буухиа автобус нь 45 хүний суудалтай, том хүн 4000, хүүхэд 1000 төгрөгөөр явууллаа.



















































