Шинэчлэлийн Засгийн газраас дундаж орлоготой иргэдэд зориулж ипотекийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг өнгөрөгч сараас олгож эхэлсэн билээ. Найман хүүтэй орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулж орон сууцны тухай цэгцтэй зөв мэдээллийг нэгдсэн журмаар өгч, улмаар
ухаалаг худалдан авалтанд нөлөөлөх зорилгыг гол чиглэлээ болгон Монголын
ногоон барилга консулаас “ИПОТЕК 2013” шинэ орон сууцны үзэсгэлэнг 8
сарын 2-4 өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тиймээс байр худалдан авах хүсэлтэй худалдан авах чадвартай иргэд уг үзэсгэлэнгээр зочлоорой. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийг энэхүү үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг урьжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 70116009, 99081050, 88097675 утсаар лавлана уу.



















































