Төрийн албаны зөвлөлөөс зургаан эмнэлэгийн захирлын сонгон шалгаруулалтыг энэ сарын 5-нд зохион байгуулахаар болсон. Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Цус судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувиллыг үүрэг гүйцэтгэгчид удирдаж байгаа юм. Эрүүл мэндийн яамны харъяа 16 эмнэлэгийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болж дээрх зургаан эмнэлэгийн захиралд өрсөлдөгч нар шалгуур хангаагүй гэж үзсэн байна. Тиймээс захирлын сонгон шалгаруулалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулах аж. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хүмүүсийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн байна. Т.Энхэлээ



















































