"Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араас Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж байгаа юм. Өнгөрсөн оны 6 сарын 25-аас эхэлсэн тус ажлын гэрээт хугацаа ирэх оны 8 сарын 01 –нд дуусах бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөр бетон хоолойн ажлуудыг хийж байна. Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр бөгөөд явган хүний замын ажил давхар хийгдэх юм. Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)