
Иргэд барилгын зөвшөөрөл авахдаа олон газар хандаж хүсэлт тавьдаг системийг өөрчилж зөвхөн нэг цэгийн үйлчилгээгээр зөвшөөрлөө авдаг болсон билээ. Тэгвэл Барилгын хөгжлийн төв нэг цэгийн үйлчилгээний төвдөө шинэ тоног төхөөрөмж нэмсэн байна. Энэхүү дугаарын машиныг тавьснаар дарааллаар үйлчлүүлж, нэг мэргэжилтнийг олон хүн хүлээхгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, Барилгын салбарт хөрөнгө оруулалт ихсээд тусгай зөвшөөрөл хүсэгчдийн тоо олширсон энэ үед аж ахуйн нэгж, иргэд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахад нь код өгдөг болсон. Энэ кодоороо хэн гэдэг мэргэжилтэнд хуваарилагдсан, ямар шатанд явж байгаа, ямар хариу гарсныг интернэтээр хянах боломжтой болж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/