Улсын баяр наадмаар иргэд, аж ахуйн нэгжүүд хуушуур, айраг зэрэг жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Энэ жил үндэсний их баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэгчид хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгөхөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал 14.00 цагт Хангарьд ордонд болно. 



















































