Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган яг одоо Хүүхдийн номын ордонд болж байна.
Өнөөдөр Шинжлэх ухааны академийн ээлжит Ерөнхийлөгчийг энэ чуулганаар сонгох юм. Уг сонгуульд ШУА-ийн одоогийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Информатикийн хүрээлэнгийн ЭШТА, академич Амарсайхан нар нэр дэвшжээ. Б.Энхтүвшингийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж байна. ШУА-ийн дүрмээр энэ сонгуулийн санал хураалт нууцаар явагдах бөгөөд Академийн ерөнхийлөгчид эрдэм судлалын ажлыг идэвхитэй хийж байгаа академийн гишүүнийг буюу докторын зэрэгтэй эрдэмтнийг нэр дэвшүүлдэг байна. Нэр дэвшигч нь шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, Шинжлэх ухааны Академийн үүрэг зорилгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг тусгасан мөрийн хөтөлбөртэй байдаг аж.
Нууц санал хураалтаар олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжилдаг юм байна.
Т.Гэрэл




















































