
Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, Бор-Өндөр сум байгуулагдсаны анхдугаар баяр наадам өчигдөр, уржигдар болж өнгөрлөө. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглосноос Бор-Өндөр сумын харъяат Аймгийн заан Р.Анхбаатар түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Шаравдорж арслангийн хүү Хэнтий Аймгийн арслан Ш.Бямбатогтох үзүүр булаажээ. Их шөвөгт аймгийн заан Ш.Ариунбаатар шалгарав. Ийн ах дүү хоёр Хэнийн наамдыг өнгөлөв. Харин Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны наадам
“Гүнжийн хоолой” гэдэг газар өглөө 07.00 цагаас азарганы уралдаанаар
эхлэх аж. Ингээд, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн
дарааллаар уралдах юм байна. Наадмын нээлт 11.00 цагт болж, хүчит 64
бөхийн барилдаанаар үргэлжилнэ. Мөн сурын харваа тусгай талбайд болох юм.