Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил ид явагдаж байна. Энэ жил нийт 512 бөх Улсын наадамд зодоглох юм байна. Харин барилдах бөхчүүдийг ирэх мягмар, лхагва гарагт буюу 7-р сарын 9, 10-ны өдрүүдэд авах юм байна. Бүртгэлээс хоцорсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ.Энэ жилийн бөхийн барилдааны тасалбар 16 мянга, 20 мянга, 24 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд маргаашнаас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхлэх юм.




















































