Арьс өвчин судлалын үндэсний төв дээр өнөөдөр томоохон хэмжээний үзэсгэлэн, сургалтыг зохион байгуулж байгаа юм байна.

Арьс өвчин судлалын үндэсний төв дээр өнөөдөр томоохон хэмжээний үзэсгэлэн, сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. Уг сургалт, зөвлөгөөн нь Эмнэлгээс шалтгаалах халдвраас сэргийлэх нь, халдварын хамгаалалт зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм байна. . Өглөө 9.30 цагаас эхэлсэн энэхүү арга хэмжээ 15.00 цаг хүртэл үргэлжлэх тул сурвалжлах, мэдээлэл авах сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнийг урьж байгаа юм байна. Мөн энэхүү уулзалтаар ариутгал, халдваргүйжилэлтийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үзэсгэлэн гаргасан байгаа юм байна. Түүнчлэн эл өдөрлөгт Арьс өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, ЭМШИУС, эмнэлгийн бүх мэргэжилтнүүд оролцож байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/