
Төмс тариалалтыг өнгөрсөн онд 16.5 мянган га-д төмс тарьсан. Харин энэ онд 15.8 га-д тарьсан юм. Гэвч энэ жилийн хувьд тариалалтын хэмжээ 700 га-аар бага байгаа ч энэ нь хэрэгцээнд нөлөөлөхүйц тоо биш аж. Одоогоор ургацын хэмжээг тооцоолох боломжгүй байгаа гэнэ. Учир нь наймдугаар сарын дундуур ургацын хэмжээг урьдчилсан байдлаар төмс тариалалтын бүс нутгуудаар явж гаргадагтай холбоотой. Улсын дундаж хэмжээгээр тооцоолвол нэг га газраас 15 тонн ургац авна гэж үздэг байна. Энэ жилийн хувьд 15.8 мянган га газар төмс тарьжээ. Одоогийн байдлаар төмс бутлалтын үе явагдаж байгаа. Хоёр дахь мөр хоорондын боловсруулалтыг хийгээд 15 см өндөр ургаад эхлэхэд анхны маналт, хөрс боловсруулах үйл ажиллагаа явагддаг байна.