
Гамшиг, онцгой байдлын үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөц бүрдүүлэх оношлуур, багаж төхөөрөмж, хэрэгслийн жагсаалт баталлаа. Нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлэж байх юм. Манай орны хувьд гарч байсан тохиолдлуудаас дурьдвал, 2003 оны амьсгалын цочмог халтай хам шинж өвчний халдвар, 2006 онд Увсад гарсан шатахуун түгээгүүрийн газрын осол, 2007 оны МИ-8 нисдэг тэрэгний осол, 2009 оны томуугийн А хүрээний Н1N1 халдвар зэргийн үеэр цус, цусан бүтээгдэхүүний хомсдолд орж байжээ.