Хөвсгөл аймгийн Хатгал суманд жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг “Цаатан наадам” өнөөдөр өндөрлөнө. Өдгөө найм дахь жилдээ болж буй уг наадам соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн аж амьдралыг сурталчлах зорилготой бөгөөд Хөвсгөл далайн эрэг дээр байрлах “Далай тур” жуулчны баазад болж байна. .“Цаатан наадам”-ын үеэр нутгийн иргэдийн гар урлал, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 32 бөхийн барилдуулж, бэсрэг наадам хийж байна. Мөн ардын авьяастнуудын урлагийн тоглолт хийж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон ирсэн зочдод У.Шекспирийн “Шуурга” жүжгийг тоглож сонирхуулахаар болжээ.
“Цаатан наадам”-ын хөтөлбөрт хүрэлцэн ирсэн зочид, жуулчдын дунд цаатай буухиа тэмцээн, цаан поло зэрэг сонирхолтой уралдаан ч байгаа тухай албаныхан мэдээллээ.



















































