Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Данзан: А.Сүхбатыг барилдана гэвэл хориглох журам байхгүй

2013-7-08
0
ЖИРГЭХ
Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдааныг тойрсон асуудлаар Монгол үндэсний бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Д.Данзантай ярилцлаа.

данзка Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдааныг тойрсон асуудлаар Монгол үндэсний бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Д.Данзантай ярилцлаа.

-    Энэ жилийн наадмаар хэдэн бөх зодоглох вэ? Үндэсний бөхийн холбооноос наадамд хэр бэлдэж байна вэ?

-   Энэ жил улсын наадамд 512 бөх барилдана. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу бөхчүүдийг энэ сарын 9, 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлдэг журам бий. Одоогийн байдлаар бөхчүүд нийслэлийг тойроод 6-7 галд хуваагдаад бэлтгэлдээ гарсан байна. Тухайлбал Төв аймгийн бөхчүүд Богд-Уулын урд талын аманд бэлтгэлд гарсан байна. Цаашлаад Бугын сангийн аж ахуйд Хилчин спорт хороо, Өвөрхангай, Баянхонгорын 200 гаруй бөх бэлтгэлээ хийж байна. Харин Хүч спорт хороо, Ховд, Завханы бөхчүүд Сүүж уулын амралтад гарсан. Харцдайд Увсын бөхчүүд гарсан бол Найман шаргад Архангай, Алдар спорт хороо, Сэлэнгэ аймгийн зарим бөхчүүд гараад бэлтгэлээ хийж байна. Цаашлаад Мандал Толгойд Говь-Алтайн бөхчүүд гарсан бол урагшаа Сүлд спорт хороо болон зарим аймгийн бөхчүүд гарчээ.

-    Энэ жил хэдэн аварга барилдах төлөвтэй байна?

-    Энэ жилийн наадамд гурван аварга барилдах төлөвтэй байна. Г.Өсөхбаяр, О.Балжинням, С.Мөнхбат аваргууд барилдана. Мөн өнөөдөр эд барилдаж буй залуу арслангууд бүгд барилдана. Ямар нэгэн шалтгаантай бэртэл гэмтэлтэй бөх байхгүй байна. Баяр наадам болон бөхийн салбар хорооны гишүүд ойрын хугацаанд галуудаар явж бөхчүүдэд яриа хийж, бэлтгэлийн байдалтай танилцана. Мөн Үндэсний биеийн тамирын бэлтгэлийн төвөөс эмч Насанбат тэргүүтэй эмч нар галуудаар явж допингийн хор холбогдол болоод шинжилгээний тухай яриа танилцуулга хийж байна. Үндэсний бөхийн холбоо бөхийн салбар хороотойгоо хамтраад барилдаанд бэлдэж байна.

-    Энэ жил аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбэд нилээн өөрчлөлт орсон гэсэн үү?

-    Тийм. Бүх цэргийн наадмаар зарим бөхчүүд цолоо ахиулсан. Тэгэхээр чимэг нь нэмэгдэж эрэмбэ нь өөрчлөгдсөн. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдэд нилээд өөрчлөлт орно. Тэр нь хоёр, дөрвын давааны оноолтод их чухал нөлөөтэй байдаг. Эрэмбэ дээшлэх нь зарим үед их ашигтай бол заримдаа хэрэггүй болдог. Эрэмбэ дээшилснээр аймгийн цолтой бөхчүүд дээгүүр эрэмбэтэй байвал начин цолтой бөхтэй онох магадлалтай. Доогуур эрэмбэтэй байвал том цолтой бөхчүүдтэй таарах магадлал өндөртэй юм.

-    А.Сүхбат аваргыг барилдаж магадгүй гэсэн яриа гарчээ? Энэ боломжтой юу? 

-    Зодгоо тайлсан бөх барилддаггүй л гэдэг. Зодгоо тайлсан бөх барилддаггүй, сэтэрлэсэн морийг унадаггүй гэсэн ёс монголчуудад байдаг. Гэхдээ барилдах үгүйгээ тэр хүн өөрөө мэднэ. Хэрвээ барилдана гэвэл хориглох журам, зарчим байхгүй.

-    Наадмын нээлтэд бөхчүүд ямар үүрэгтэй оролцох вэ?

-    Энэ жилийн наадмын нээлтэд өөрчлөлт орж байгаа. Д.Сосорбарам гавьяат найруулна. Бүх ард түмний баяр цэнгэл шоу тоглолт гэдэг хэлбэрийн найруулгатай нээлт хийх гэж байгаа юм байна. Тэгэхээр 512 бөх дугааргүй секторт зодог, шуудгаа өмсөөд бэлэн байна. Тэгээд талбай руу орж үзэгч олон түмэндээ хүндэтгэл үзүүлж шаваа хийнэ.

-    Допингийн асуудал жилийн жилд л шүүмжлэл дагуулах юм. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-    Нэг л зүйлийг хатуу ойлгож байна. Допингийн шинжилгээ авдаг болсноос хойш 12 жил өнгөрчээ. Допинг гэж юу вэ? Тэр бөхөд ямар хортой вэ?, Допинг илэрвэл хүний нэр төрд ямар халтай вэ? гэдгийг бөхчүүд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. 512 бөх бүртгүүлээд барилдаж байгаа боловч шөвгөрөх хэмжээнд барилдах бөх 40-50 шүү дээ. Шөвгөрөх хэмжээнд горьдож байгаа хүмүүс эм уухдаа эмчээс заавал асууж зөвлөж байж уух хэрэгтэй. Тийм хариуцлагатай байх ёстой. “Би бэртсэн. Эмчийн өгснийг уусан. Тэгсэн илэрчихлээ” гэж хэлдэг. Энэ бол ухаалаг арга биш. Допингийн төрлийн бодисын жагсаалтыг гаргаж өгдөг, хэвлэдэг нийтэлдэг учраас допингийн талаар муу сурталчиллаа, мэдсэнгүй гэх зүйл байхгүй. Энэ бол өөрийнхөө гэмийг бусад руу түлхсэн, хариуцлагаас зугтах гэсэн арга юм. Тухайбал жолооч нар осол хийчихээд замын цагдааг буруутгадаггүй биз дээ. Үүнтэй адил допингийн эсрэг хууль гарлаа. Танилцуулгыг нь гаргасан байхад допинг илэрсэн нь миний буруу биш өөр хүний буруу гэх нь маш болчимгүй арга юм.  Хэрвээ бэртэл гэмтэл авсан бол мэргэжлийн эмчтэй заавал зөвлөөд стандарт тунгаар нь уусан байвал асуудалгүй шүү дээ
.
-    Допинг хэрэглэсэн бөхчүүд наадамд дахин барилдах болсонд ард түмэн их дургүйцэж байна. Энэ талаар?

-    Допинг хэрэглэхийг хориглох нь үр дүнтэй. Допинг гэдэг нь хорт эмийн бодисын нийлбэр юм шүү дээ. Хортой юм гэдгийг тухайн хүнд хэлж эрүүл мэндийг нь хамгаалах нь зөв юм. Хоёрдугаарт спортын шудрага байдлыг хангах ёстой. Хүч нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглэчихсэн хүнийг зүгээр хүнтэй барилдуулах нь шудрага бус. Допинг хэрэглэсэн бөхчүүдэд арга хэмжээ авах нь зөв. Дэлхийн олон улс допингийн эсрэг арга хэмжээ авдаг. Хэрэглэсэн тамирчныхаа тэмцээн уралдаанд орох эрхийг нь хугацаа зааж хасч, авсан цол медалийг нь хураадаг юм. Тэмцээн уралдаанд орох эрхээ хасуулсан үедээ тухайн тамирчин ёс суртахууны зөрчил гаргаагүй, бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн, хүмүүжиж засарч байгаагаа харуулсан бол эрхийг нь сэргээдэг практик олон улсад байдаг. Анх удаа том арга хэмжээ авахуулсан бөхчүүд гэдэг үүднээс нь эрхийг нь нааш татаж шийдэж байгаа юм. Ямартай ч арга хэмжээ авсан. Тухайн бөхчүүд буруугаа ойлгоод, бэлтгэл сургуулилтаа хийгээд ахиж барилдахыг хүссэн хүсэлтээ гаргасан учраас эрх бүхий байгууллагаар авч хэлэлцээд барилдуулахаар шийдсэн. Энэ нэг их буруу зүйл биш юм.

-    Бөхийн цолд өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцэж байна. Энэ талаар үндэсний  бөхийн холбооноос ямар байр суурьтай байгаа вэ?


-    Өөрлөлт оруулахаар хэлэлцэж байна лээ. Гэхдээ тэр батлагдахгүй байлгүй дээ.
Т.Энхэлээ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (103.11.195.130)
    er hun helsendee emeelt mori haraisan daa. gdg bzde
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • RAVDAN (202.179.20.233)
    Danzan nyamdorj hoyor zailaa.Orond n zaal Tegsheeg tavi.
    2013 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 1 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 26 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 49 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 15 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 30 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 10 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 24 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 54 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 24 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК