Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн зорчигч тээвэр 08.00-22,30 хүртэл иргэдэд үйлчлэх юм. Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарах аж.
11, 12-нд “Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх” чиглэлийн их багтаамжийн автобус М.Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 13 –нд “Хүй 7 худаг –МУБИС” чиглэлд МУБИС –ийн баруун талын автобусны зогсоолоос явах юм.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяраар хурдан морь барианы “Хүй 7 худаг” хүрч үйлчлэх автобусаар зорчих үнэ
Харин Төв цэнгэлдэх хүрээлэнрүү нийт 31 чиглэлээс 256 автобус 08:00-22:30 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм байна. Мөн наадмын өдрүүдэд иргэд “Дүнжингарав”, “Мишээл экспо” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм. Та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ нийслэлийн тээврийн газрын 323176, 326352 утсаар өгч болох юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: Наадмын өдрүүдээр төв цэнгэлдэх хүрээлэн рүү ирэх чиглэлийг доорхи хүснэгтээс харна уу.

Т.Энхэлээ