
"Дээлтэй Монгол" наадмын бүртгэл өнөөдөр дуусах аж. Тиймээс тус наадамд оролцох хүсэлтэй хүмүүс амжиж бүртгүүлээрэй. Үндэсний гоёлоороо гоёдог "Дээлтэй Монгол" наадам ирэх сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Монгол үндэсний дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой "Дээлтэй Монгол" наадмыг нийслэлчүүд долоо дахь жилдээ ийнхүү зохион байгуулах гэж байна. "Дээлтэй Монгол" наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах , хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Т.Энхэлээ