
Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монгодын залуучуудын холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, аймгуудын залуучуудын холбоотой хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Ажлын гараа” төсөлд ажиллах сонирхолтой залуусын бүртгэл дуусчээ. Шинэ цагийн илгээлтийн эзэд болж, зуны амралтаараа хөдөө орон нутгийг зорих залуусын 21 баг нь аймаг бүрт жишиг өвөлжөө барих бол найман баг нь бүтээн байгуулалтын ажилд оролцох юм байна. Тэдний цацин 500 мянган төгрөгөөс дээш байх ажээ. Уг төслийн нээлт энэ сарын маргааш 10:00 цагаас Сүхбаатарын талбайд болох бөгөөд төсөлд хамрагдсан залуусын 15 хүнээс бүрдсэн багууд нээлтийн арга хэмжээнд оролцоод хөдөө орон нутагт сарын хугацаатай явах юм.
24tsag.mn