
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын Дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ” гэж заасан. Үүний дагуу 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 03 дугаар тогтоолоор “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийн журам” батлагджээ.
Журмын дагуу шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүссэн хуульчийг өнөөдрөөс эхлэн бүртгэнэ. Ийнхүү бүртгүүлэхийн тулд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар, өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын хуулбарыг батлагдсан загварын дагуу гаргасан өргөдлийн хамт бүрдүүлэх хэрэгтэй ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/