Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ариунаа Сүри: Миний загвар Өрнө, Дорнодын хооронд нууцлагаар оршдог

2013-7-08
0
ЖИРГЭХ
Дэлхийн загварын ертөнцөд Ариунаа Сүри монгол бүсгүй өөрийн өнгө төрхийг тодорхойлж явна.
ариунаа сүриДэлхийн загварын ертөнцөд Ариунаа Сүри монгол бүсгүй өөрийн өнгө төрхийг тодорхойлж явна. ХБНГУ-д дизайнер мэргэжил эзэмшсэн тэрбээр өнгөрсөн хавар өөрийн бүтээлээрээ “Mercedes Benz Fashion Week Tokyo”-д оролцож байсан. Тэгвэл энэ удаад эх орондоо “SS2014 Fashion Week” хэмээх анхны загварын шоугаа хийх гэж байна. Шоу энэ сарын 13-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох юм. Ингээд дэлхийн загварын ертөнцөд хүч түрэн орж ирэх чадварлаг дизайнер С.Ариунаатай ярилцлаа.

Германчуудаас яс мөлжиж байгаа юм шиг мэдлэгийг нь авахыг зорьсон

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Дизайнер Ариунаа Сүри гэх нэр их содон сонсогддог. Яагаад ийм нэрээр загварын ертөнцөд өөрийгөө тодорхойлох болсон бэ?

-Шууд.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Хүн бүр л надаас ингэж асуудал л даа. Зарим нь бүр та Япон аавтай юм уу гэдэг. Үнэндээ манай аавыг Сүрэнжав гэдэг. Загварын ертөнцөд өөрийн бүтээлээ олонд таниулахын тулд тогтсон, сонин содон нэртэй байх хэрэг гарсан л даа. Тэгээд аавынхаа нэрний эхний хэсгийг авч өөрийн нэрэндээ тохируулсан. Энэ нэр маань оюутан байх үеэс маань л  намайг илэрхийлэх болсон. Дараа нь брэндээ нээхэд энэ нэр намайг загварын ертөнцөд тодорхойлж болох юм шиг санагдсан. Санамсаргүй өгсөн нэрийн маань утга ч их гоё бэлгэшээлтэй юм билээ. Үүнийг сүүлд мэдсэн. Сүри гэдэг бол ховор цэцгийн нэр гэнэ лээ.

-Дэлхийн загварын ертөнцийн акулуудын цугладаг “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунд та маш амжилттай оролцож ирсэн. Яаж яваад ийм том шоунд оролцох эрхтэй болсон юм бэ?

-Би “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунд өөрий бодож байснаасаа ч илүү амжилттай оролцоод ирсэн. Энэ шоунд 2013, 2014 оныхоо загваруудыг танилцуулаад ирсэн. Анх ийм шоу болох гэж байгааг мэдээд интернетээр өөрийн загваруудаа танилцуулгуудаа илгээсэн. Тэгсэн чинь азаар ч гэх юм уу ийм том шоунд оролцох эрхтэй болсон. Магадгүй миний загварууд “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоуны өнгө төрхтэй нэлээд нийцсэн болоод зохион байгуулагчид нь урьсан байх. Бас миний төгссөн Германы Бремэн хотын урлагийн их сургууль дэлхийд нэр хүндтэй. Энэ нь ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Уг шоунд оролцсондоо би үнэхээр их баяртай байгаа. “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоуг ажиглаж байхад Япончууд загварын шоугаа үнэхээр өндөр түвшинд зохион байгуулдаг юм билээ. Шоуг маш олон хэвлэл мэдээллийнхэн сурвалжилсан. Би тийм их хүн ирнэ гэж бодоогүй. Яг тэр үед би Монгол хүн гэдгээрээ, монгол охидоороо бахархаж байлаа.

-Та аль нэг газар харьяалагдаж байна уу?

-Үгүй. Би Ариунаа Сүри гээд өөрийнхөө нэрийн брэндийг үүсгээд явж байгаа. Нийслэл хотдоо төвлөрөөд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ эхний ээлжинд бид гадаад зах зээл рүү төвлөрч байна. Манайхан дандаа импортын хувцас, бүтээгдэхүүн хэрэглэж байна. Тэгвэл яагаад экспортод гаргаж болохгүй гэж. Кашмераас өөр экспортын хувцас алга. Тиймээс гадаад зах зээлд гол анхаарлаа төвлөрүүлсэн юм. Гэхдээ мэдээж хэрэг Монголын хэрэглэгчид миний брэндийг сонирхох юм бол дотооддоо борлуулалгүй яахав.

-Экспортод хаашаа гаргаж байна вэ. Тухайн гаргасан улсдаа хэр амжилттай борлогдож байгаа юм бол?

-Энэ жил хамгийн анх удаа Берлиний зах зээл дээр гаргалаа. Монголынхоо түүхий эдийг бүрэн боловсруулж, жинхэнэ дизайнерын бүтээл болгож байгаа юм. Түүнээс зүгээр нэг захиалга аваад тэр дагуу оёод суухыг тэвчсэнгүй. Ер нь дизайнер брэнд ямар байдаг, яг тэр түвшинд нь гаргаж ирэхийг зорьж байгаа. Герман руу гаргасан өвлийн хувцасны загвар тун амжилттай зарагдсан байна лээ.

-Монголд шинэ брэнд бий болгох гэж байгаа хүний хувьд шууд л гадаад зах зээл рүү өнгийсөн нь ямар учиртай вэ?

-Миний хувьд Монголынхоо зах зээлээс илүүтэй гадаад зах зээлийг сайн мэдээд байгаа юм. Би Германд суралцаж байхдаа “Zero” брэндийн туслах загвар зохион бүтээгчээр ажилласан. Сургуулиа төгсөөд Эвелин Бранттай ажиллаж, энд тэндхийн загварын долоо хоногт оролцож байсан. Оюутан байхдаа хичээлээ тасалдаггүй хүүхэд идэвхтэй байлаа. Германчуудаас яс мөлжиж байгаа юм шиг байгаа бүхий л мэдлэгийг нь авъя гэсэн зорилготой сурсан. Энэ зан чанар маань өнөөдрийн амжилтад нөлөөлсөн гэж боддог. Тиймээс ч эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгтэй санал нийлдэг юм.

Харин Монголд ирээд “Говь” компанид нэг жил гаруйн хугацаанд ажиллалаа. Гэхдээ зүгээр л нэг дизайнерынхаа хувьд ажилласан. Түүнээс зах зээл ямар байдаг вэ гэдгийг судалж мэдээгүй. Мэдрэх ч зав байгаагүй. Тиймээс мэддэг зах зээл дээрээ эхэлж ажиллая гэж бодсон юм.

-Загвар зохион бүтээгчийн хувьд энэ зун, ирэх намрын загварын чиг хандлагыг асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Зуны загварын хувцасны өнгүүд нэлээгүй хөнгөн, шингэн өнгөнүүд байна. Харин намрын загварын өнгө завсрын, мөн хүчтэй залуу өнгө болох улаан өнгө зонхилох болно. Ерөнхийдөө миний загварын чиг хандлага Монгол хувцасны эсгүүрийн нарийн онцлогийг харуулсан байгаа. Тийм болохоор нэг хувцасны эсгүүр дээр хоёр өдөр ч сууж ажиллах тохиолдол байна. Монгол үндэсний хувцсыг заавал торго дурдангаар хийх албагүй шүү дээ. Маш сайн чанарын нимгэн даавуугаар ч хийж болно.

-Монголын залуучуудын хувцаслалтын загварын чиг хандлага ямар байна гэж дүгнэдэг вэ?

-Гудамжинд яваа залуусыг харахад маш загварлаг, донжтой болсон байна. Хүн ганцхан хувцсаараа өөрийгөө илтгэх биш өөрөө өөрөөрөө байх нь маш чухал гэж боддог.

-Таны брэндийн хувцаснуудын анзаарахад завсарын өнгүүдийг зохилсон байдаг. Өнгөө хаанаас олж авдаг вэ?

-Ихэнхдээ цаг хугацаа, байгалиас өнгө, загварын сэдлээ олж авдаг. Би өөрийн загвар дээрээ давтамжийг харуулах дуртай. Эсгүүр хийхдээ давхарлаж, арай өөр талаас нь харж хийхийг хичээдэг. Монголд хийх энэ удаагийн шоуны хувцаснууд дээрээ ч бас “ус”-ны шинж чанарыг давамгайлж гаргаж байгаа.

Ус гэдэг чинь өөрөө янз янзын өнгөнд хувирдаг

-Тэгэхээр таны Монголд хийх анхны шоуны гол утга санаа нь “Ус” байх нээ?

-Тийм. Би хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомгийн “Ус” аязад зориулж хувцас хийсэн. Ус гэдэг чинь өөрөө янз янзын өнгөнд хувирдаг. Жишээлбэл, элсэн дээр нэг өөр өнгөтэй, шороон дээр, харанхуйд, үүрийн гэгээний өнгө гээд олон янзын өнгийг загвартаа тусгаж байгаа. Ер нь шоуны маань бүх зүйлс устай холбогдож өгнө. Ус гэдэг зүйл нэгээс нэг рүү шилжиж байдаг. Үүнтэй адилаар манай шоу ч нэгээс нэг рүү шилжиж байхаар хийгдэх юм. Мөн хамгийн гол нь манай шоу хоёр хэсгээс бүрдэх юм. Эхнийх нь загварын хэсэг байх бол дараагийн хэсэг нь цэвэр шоуны арга хэмжээ байхаараа онцлогтой.

Манай шоу өөрийн гэсэн хөгжмийн аянд явагдах юм. Үүгээрээ нийгэмд, залууст усны зөв хэрэглээ, усаа хайрлаж хамгаалах хэрэгтэй гэсэн мессежийг хүргэхийг зорьж байна. Мөн паркийн хиймэл нууран дотор тайзаа засна. Ингэснээр яг л усан дээр явж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхүйцээр хийж байгаа. Ус гэдэгтээ холбож загваруудаа гаргаж байна.

-Шоуны бэлтгэл ажил хэр урагштай байна вэ. Ямар коллекц танилцуулах вэ?

-Миний хувьд Монголдоо анх удаа загварын шоугаа хийх гэж байна. Шоуны бэлтгэл хангагдаад дуусаж байна. Шоунд 2014 оны хавар, зуны коллекцио танилцуулна. Уг коллекцид 30 гаруй загвар танилцуулна. Монголдоо загварын шоу зохион байгуулж байгаа нь дэлхийн олон орны мэргэжлийн хүмүүсийг яг хөрсөн дээрээ авчирч, загваруудаа мэдрүүлэх зорилготой. Мөн удахгүй болох баяр наадмаа угтаж өөрийн загварын шоугаа хийнэ. Үүгээрээ бас давхар Монгол Улсаа дэлхийд сурталчлах бодолтой байгаа. Мөн манай шоунд “Алтан ураг”, “3 охин”, “А sound” хамтлагууд оролцоно. Мөн дэлхийд бөмбөрийн тоглолтоороо хэдийнэ нэр алдрын оргилд хүрсэн “Drumatical theatre” хамтлаг, “Парисын Мулен Руж”-ийг дуулж байсан африк, испани гаралтай, нэрт дуучин Кэлли Жойс /Kelly Joyce/ ирж ая дуугаа өргөх болно. Эдгээр хамтлаг, дуучид ая дуугаа өргөхөөс гадна бидний урласан хувцсыг өмсч танилцуулах юм.

-Яагаад баяр наадмын үеэр өөрийн загварын шоугаа хийхээр төлөвлөв?

-Хамгийн гоё баяруудын нэг. Хүн болгон хүсэн хүлээж өөдрөг сайхан сэтгэлтэй, цаг агаар хүртэл ид сайхан дулаарсан байх энэ үед өөрийн загварын шоугаа толилуулахаар болсон. Мөн долоон сард дэлхийн бүх хотууд загварын шоугаа танилцуулдаг. Нэг ёсондоо долоон сарын эхний долоо хоногт Парис, дараагийн долоо хоногт нь Германд гэх мэтээр загварын долоо хоног улс улсад болдог. Ерөнхийдөө долоо, найман сар бол дэлхийн загварын сар гэж хэлж болно. Үүнийг утга төгөлдөр хийх хэрэгтэй. Нэг дор бүх зүйлсийг багтааж хийж өгөх ёстой. Энд тэнд салж хийх биш, нэг дор цогцлоож хийх хэрэгтэй. Ингэсэн цагт дэлхийн том том ангентлаг, томооохон бөөний худаллдан авагчид нэг дор ирж сонирхох ёстой юм. Хамгийн гол нь нэг дор хийх нь л маш чухал. Улаанбаатар гэдэг чинь нэг том “week” дотроо л байх ёстой. Цаашдаа би загварын долоон хоногийг уламжлал болгон хийхээр төлөвлөж байгаа.

-Шоунд хамгийн түрүүнд ямар орон загварын долоо хоногоо танилцуулдаг вэ?

-Загварын долоо хоног зиндаагаар явагддаг. Хамгийн түрүүнд  Парисаас эхэлдэг. Дараа дараагийн улс гэх мэтээр явагддаг. Хамгийн сүүлд Токиогийн загварын шоу болох жишээтэй. Загварын долоо хоногоо давхцуулахгүй бөгөөд топ тавуудтайгаа давхцаж болохгүй. Давхцуулах юм бол манайд ирэх хүмүүс ирэхгүй. Тийм ч учраас загварын шоугаа энэ сарын 13-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд хийх гэж байгаа юм.

Миний загварыг Катя Золын загваруудтай харьцуулах хэрэггүй

-Сүүлийн үеийн дизайнерууд царай муутай загвар өмсөгчидтэй ажиллах сонирхолтой болсон. Та ч гэсэн моделиудаа шалгаруулж авахдаа онцгой төрхийг нь анхаардаг уу?

 -Загвар зохион бүтээгч моделио сонгохдоо өндөр, нүүрний хэлбэр гээд олон зүйлийг нь хардаг. Хамгийн гол нь дизайнерийн хийсэн хувцсыг амилуулах чадвартай байх нь чухал. Түүнээс хөөрхөн, муухайг нь хардаггүй. Миний хувьд сонгосон загвар өмсөгчид маань ямар будалт хийвэл илүү зохих уу гэдгийг анхаардаг. Мөн өвөрмөц төрхтэй эсэхийг их ажигладаг шүү. Сүүлийн үед дизайнеруудын хараанд царай муутай загвар өмсөгчид өртөх болсон гэдэг нь үнэн. Тэдний царай зураг, тайзан дээр гоё харагддаг.

-Монголын нэрийг олон улсад гаргаж яваа Катя Золын бүтээлүүд таньд хэр таалагддаг вэ?

-Бид бие биенээ танихгүй. Огт уулзаж байгаагүй. Гэхдээ бүтээлүүдийг нь ерөнхийд мэднэ. Би энд нэг зүйл хэлье. Миний загварыг Катя Золын загваруудтай харьцуулах хэрэггүй байх. Яагаад гэвэл, Катя Золын загварууд ерөнхийдөө Өрнөдийн шинжийг агуулсан байдаг. Харин миний загварууд “Өрнө, Дорнодын хооронд нууцлагаар оршигч” хэмээх хэв маягтай. Өөрөөр хэлбэл, бидний бүтээлүүд эсрэг, тэсрэг юм. Ийм учраас хүмүүс бидний хооронд өрсөлдөөн битгий үүсгээсэй гэж бодож байна.

-Таны яриаг сонсоход элдэв цуурхалд их эмзэглэдэг юм шиг санагдлаа?

-Хэн ч гэсэн өөрийнх нь талаар худал зүйл бичээд, яриад байвал дургүйцнэ. Түүнээс биш би амархан эмзэглэдэг хүн биш. Би ямар нэгэн зүйлийг хойш тавих дургүй. Өөрийнхөө хийж чадахгүй зүйлийг хэзээ ч оролдохгүй тийм л хүн. Ер нь бол өөрийгөө зоригтой гэж боддог.

-Та хэр нээлттэй хүн бэ. Хувийн амьдралынхаа талаар барагтай л бол ярьдаггүй юм шиг ээ…?

-Би хувийн амьдралаа ажлаас хол байлгая гэж боддог. Тийм болохоор мэдээлэл өгдөггүй. Тэгээд ч сайтууд дээр бичсэн сэтгэгдлийг уншаад сонин санагдсан. Сэтгэгдэл бичсэн зарим хүмүүс надаас илүү намайг мэддэг юм шиг санагдсан шүү. Мэдэхгүй зүйлийнхээ талаар мэдэмхийрэх нь муухай зан л даа. Би заримыг нь уншаад шоконд орсон. Тэгээд хүмүүс яагаад ийм байдаг юм болоо гэж бодсон /инээв/

-Баярлалаа.

Б.Одон

Эх сурвалж. Шууд.мн
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • suri ? (87.139.17.186)
    surteish dee suri gene uu kxkxkxkx...
    2013 оны 07 сарын 16 | Хариулах
  • Загвар зохион бүтээгчид (122.201.28.98)
    Мундаг, өөрийн гэсэн өв шинжтэй загвар зохиодог охин байна лээ. Юун яасны Катя Зол тэрнийг хэн загвар гэх юм бэ, би бараг хийчих л юм байна лээ... энэ охин бол хосгүй мундаг өөрийн гэсэн үг өмнөөс дуугарахаар загвараа хийдэг гэдгийг жирийн хүмүүс ойлгох хэрэгтэй.
    2013 оны 07 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    5 цаг 53 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    7 цаг 20 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    7 цаг 50 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    8 цаг 7 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    8 цаг 9 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    8 цаг 15 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    8 цаг 32 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    9 цаг 15 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    9 цаг 20 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    9 цаг 57 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    10 цаг 20 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    11 цаг 4 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    12 цаг 21 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    12 цаг 35 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    13 цаг 4 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    13 цаг 8 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    13 цаг 23 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    13 цаг 33 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    13 цаг 46 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    14 цаг 10 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК