Наадмаар манайхны олонх нь шинэ шөл уухын зэрэгцээ хорхог, боодог хийж иддэг. Эрэлт хэрэгцээг бодож Улаанбаатар хоттой ойролцоо орших аймаг сумынхан хонио машинаар тээвэрлэн авчирч, 22-ын товчооны цаана нийслэлийнхэнд зарах болсоор багагүй хугацааг үдэж буй. Мөн Гачуурт, Улиастай явах замд цөөн хэдэн хонь, ямаа зарж зогсох харагдана. Тэгвэл дээрх газарт том эр хонь 280.000 төгрөг, дундаж хонь 220.000 төгрөг байсан бол төлөг 170.000-190.000 төгрөг гэсэн гурван төрлийн ханштай байгаа аж.24tsag.mn



















































