Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан Хурдан морины салбар хороо хурдан морьдын уралдааны зохион байгуулалтын талаар болон унаач хүүхдүүдийн асуудлаар мэдээлэл хйилээ. Энэ жилийн наадмаар морины салбар хорооноос доорх ажлуудыг зохион байгуулах юм байна.
1. Унаач хүүхдийн аюулгүй байдлын тухай журмыг баталсан.
2. Морь барианаас гарах зурхайг 80-160 метр болгож өргөтгөсөн.
3. Хэвлэл мэдээллийнхнийг морь дагаж зураг авах нөхцлийг нь сайжруулсан байна.
4. Баяр наадмын үеэр морин поло тэмцээнийг зохион байгуулна.
5. Морин спорт уяачдын холбооноос морьтой үзүүлбэрийг мөн бэлдсэн байна.
Энэ дундаа морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдгээ Хүүхдийн төлөө төвийн дарга хэллээ. Энэ жилээс унаач хүүхэд бүрт зориулалтын хувцас өмсөх шаардлага тавьж байгаа бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нартай эрсдэл хамгаалах тал дээр хамтран ажиллаж санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн хүүхэд бүрийг нэг жилийн 5 сая төгрөгөөр даатгажээ. Хүүхэд даатгах компанийг сонгон шалгаруулах тендерт нийт 11 даатгалын компани оролцсоноос зургаа нь шалгарсан байна. Тус компаниудтайгаа үргэлжлүүлэн ажиллах аж. Цаашлаад хүүхдийг 20-50 сая төгрөгөөр даатгах тухай асуудлыг даатгалын компаниудтай ярьж байгаа гэнэ.
Т.Энхэлээ



















































