Төв аймгийн Баянцогт сумын Цагаан хөтөл гэдэг газарт адууны томуу өвчин гарсан байна. Дуудлагын дагуу малын эмч нар газар дээр нь очиж 100 гаруй моринд үзлэг шинжилгээ хийхэд цочмог явцтай вирүсээр үүсгэгддэг халварт томуу өвчин болох нь тогтоогджээ. Тиймээс улсын их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн мал эмнэлэгийн газраас уяачдад хандан анхааруулга өглөө. Тус өвчин нь малыг тамир тэнхээгүй болгож цаашлаад уралдах чадалгүй болгодог учраас уяачдыг өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийхээс урьдаар мал эмнэлэгт хандаж, үзлэгт оруулан, мэргэжлийн эмч нарын зөвлөгөө эмчилгээг хийлгэсний дараа морио уралдуулахыг санууллаа. Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)