Гол ус, булаг шанд орчимд тээврийн хэрэгсэл угааж байгаа болон зориулалтын бус газар тээврийн хэрэгслээр хог хаягдал хаяж байгаа бодит зөрчлийг фото зураг, видео камераар тухайн тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар тод харагдахаар баталгаажуулан нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын www.Facebook.com/baigal.ub.gov.mn, Замын цагдаагийн газрын фейсбүүк хаяг болох Paparazzi+Traffic группт байршуулахыг уриалж байна. Тус мэдээллийн мөрөөр зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг "Усны тухай", "Хог хаягдлын тухай", "Захиргааны хариуцлагын тухай" хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах юм байна.Иргэдээс ирүүлсэн мэдээллийг чанд нууцлах бөгөөд мэдээллийн бодит байдлыг мэдээлэгч иргэн хариуцах гэнэ.




















































Сэтгэгдэл (2)