
ШШГЕГ-ын харъяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба байгуулагдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн баярын ажлын хүрээнд албан хаагчдынхаа ажиллах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрүүлэхэд анхаарч бялдаржуулах танхим, снукер биллъяард, теннисний болон хувцас солих өрөө, саун, халуун усны өрөө зэргийг тохижуулан ажиллажээ. Түүнчлэн албан хаагчдын алжаал тайлах, амрах, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх өрөөг шинээр барьж, тохижуулахаар зураг төслийг боловсруулжээ. Албан хаагчдынхаа идэвх санаачлагыг дэмжих, урам зоригийг сэргээхэд чиглэсэн спорт, урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.