Удтал хойшилсон Оюу толгойн экспорт өнөөдрөөс эхлэх гэж байгаа тухай Австралийн “The Age” сонин Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлснээс иш аван мэдээллээ. Д.Ганхуяг “Оюу толгойн экспортын гэрээнд ямар нэг асуудал байхгүй. Тээвэрлэлт долдугаар сарын 9-нөөс эхэлнэ” хэмээн мэдэгдсэн юм.Хятад руу түүхий эдээ экспортлох явц өнгөрсөн сард гэхэд хоёр ч удаа хойшилсны нэг нь Оюу толгойн экспортын худалдааны гүйлгээг Монголын банкуудаар дамжуулан хийх ёстой гэсэн Засгийн газрын шаардлагатай холбоотой байсан юм.
Уул уурхайн сайд өчигдөр Твиттертээ бичихдээ төслийн худалдааны орлого Оюу толгой компанийн Монгол дахь бүртгэлтэй дансаар дамжина хэмээн мэдэгдсэн. Магадгүй үүгээр хоёр талын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн бололтой.




















































Сэтгэгдэл (1)