Их Монгол улс байгуулагдсны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн
улсын баяр наадамд наадамчин олноо баясгах хүчит бөхчүүдийн бүртгэл
Монгол бөхийн өргөөнд өнөөдөр эхэллээ. Баяр наадмыг зохион байгуулах дүрмийн дагуу даатгалд хамрагдсан 18-аас дээш насны 512 бөхийг бүртгэх аж.Наадамд зодоглох бөхчүүд бүртгүүлэхдээ заавал өөрийн биеэр цолны үнэмлэхтэйгээ ирэх ёстой. Бөхчүүдийн бүртгэл хоёр өдөр үргэлжлэх юм.
Өглөө 10 цагаас эхэлсэн бүртгэлд одоогийн байдлаар улсын арслан Б.Ганбат, Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс, улсын харцага Д.Батболд, Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин Ж.Отгонбаяр, Б.Насандэлгэр, Ж.Алтансүх, С.Багахүү нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлээд байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































