
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар эх орондоо ихийг хийж бүтээж үнэтэй хувь нэмэр оруулсан олон хүнийг шагналаа. Мөн соёлын өв болох Тарбозавр Батаарыг эх орондоо авчирхад баг бүрдүүлэн амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, хуучны БСШУЯ-ны сайд асан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарыг “Т.Батаар” хүндэт өргөмжлөлөөр шагнасныг гардуулсан байна. Ё.Отгонбаяр гишүүн нь олон зуун тэрбум төгрөгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдах гэж байгаа билээ. Дуулианы эзэн болсон эрхэм гишүүний хэрэг ойрд нам гүмхэн байгаа ч өнөөдөр тэрээр ийнхүү шагнагдлаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)