Уламжлалт анагаах ухааны салбарт дэлхийд нэр хүндтэйд тооцогддог Өвөрмонголын нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар өнөөдөр үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийх гэж байгаа юм байна. Ходоод, зүрх судас, уламжлалт эмчилгээний арга болох таван засал, гэмтэл согог, яс бэртэл, нүд, бөөр, мэдрэлийн цэгийн эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ гэсэн 8 чиглэлээр үзлэг, оношлогоо хийх аж.
Монголын Залуучуудын Холбооны урилгаар ӨМӨЗО-ны Залуучуудын Холбооны төлөөлөгчид, төр засгийн томоохон удирдагчид болон урлаг соёлын одууд манай улсад албан ёсны айлчлал хийж буйн хүрээнд эмч нарын баг бүрэлдэхүүн нь үзлэг оношлогоог хийхээр болжээ.
Эмч нарын үзлэг маргааш буюу 07-р сарын 10-нд 10-17 цагийн хооронд МЗХ-ны төв байранд болох юм байна. Хүмүүст үзлэгийн номерыг маргааш өглөө 07 цагт МЗХ-ны төв байрны урд талбайд тараана. Тус үзлэгт хамрагдахад сонирхсон хүн бүхэнд нээлттэй бөгөөд МЗХ энэхүү үйл ажиллагаандаа тэр бүр үнэтэй эмнэлэгт үзүүлж чадддаггүй, амьдралын боломж тааруу хүмүүсийг ихээр татан оролцуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн ӨМӨЗО-ы нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай Нагунбилэг, Насандалай нарын 12 эмч нар үзэх юм байна. Хоёр орны “Хамтын баяр, хамтын хөгжил” айлчлалын хүрээнд Залуучуудын Холбоод бие биетэйгээ танилцах, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгын дор энэхүү албан ёсны айлчлалыг хийж байгаа аж. Эмч нарын үзлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 95332198, 99714149 дугаарын утсаар холбогдож болох аж.

24tsag.mn