
ЦЕГ-аас наадамчин олонд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худаг хурдан морины барианы газарт очихдоо хэд хэдэн зүйлийг анхаарахыг сануулжээ. Төв цэнгэлдэх болон хурдан морь барианы газарт бага насны хүүхдээ дагуулж явахдаа хүүхдэдээ анхаарал, халамж тавьж, морь малын хөлд дайрагдах, гишгүүлэхээс болгоомжлохыг сануулж байна. Мөн баяр наадмын өдрүүдэд гол, мөрний эрэгт очиж амрахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлэхииг анхаарууллаа.
Д.Ундрах /24tsag.mn/