
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. ШШГЕГ-ын харьяа Хорих анги, албанд ял эдэлж байгаа болон хорих анги, албанаас суллагдсан иргэдэд төрөөс үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг тэгш, хүртээмжгэй хүргэх зорилгоор ийн санамж бичиг үйлджээ. Хамтын ажиллагааны хүрээнд ял эдэлж буй хоригдогчдод “Нийгмийн халамжинй тухай хууль болон “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д заасан тэтгэмж, тусламжийг үе шатгайгаар олгох ажлыг зохион байгуулах юм. Түүнчлэн Хорих ангиас суллагдсан иргэдэд бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх, хөдөлмөрийн дадал олгох, тэдний авьяасыг нь дэмжих зорилгоор төрөлжүүлсэн сургалтад хамруулах, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэн, тэднийг нийгэмшүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/