
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ үргэлжилж байна. Яг одоо Сүхбаатарын талбай дээр Төрийн Есөн хөлт Их цагаан туг, Төрийн далбаа, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг эхийг ёслол хүндэтгэлтэйгээр Төрийн хүндэт харуул болон Төрийн ордны хамгаалалтын алба Их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд залж байна. Мөн хүндэт зочид, төлөөлөгчид, ахмадууд болон бусад зочид суудалдаа сууж эхэллээ. Үүний дараагаар УИХ-ын гишүүд Төрийн ордны зүүн урд голын хаалгаар гарч схемд заагдсан суудлаа эзэлснээр УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан эхлэх юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)