
Хан-Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг бие даасан бүтэцтэйгээр байгуулахаар шийдвэрлэлээ. Хан-Хэнтийн дархан цаазат газар нь Монгол орны 3 аймгийн 9 сумын нутаг хамарсан 1.8 сая га-г эзэлдэг том талбайтай, нөгөө талаас энэ бүсэд газрын нөөц даацад суурилсан хамгаалалт болон аялал жуучлалын бодлого шинээр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн тул хамгаалалтын захиргааг бие даалган байгуулах шаардлага тулгарчээ.