
Үндэсний их баяр наадмын бөхийн бүртгэл өчигдөр эхэлсэн билээ. Өчигдрийн байдлаар улсын арслан Х.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбат, Д.Ганхуяг, Д.Азжаргал, Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс нарын тэргүүтэй улсын арслангууд, улсын заан зургаа, улсын харцага долоо, улсын начин 24, аймгийн арслан 50, аймгийн заан тав, аймгийн харцага нэг, аймгийн начин 18, сумын цолтой болон залуу бөх нийт 208 бөх зодоглохоор бүртгүүлсэн байна. Бүртгэл өнөөдөр 10.00 цагаас 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/