Хүй долоон худагт шүдлэн насны уралдаанд орох морьдыг мал эмнэлэгийн үзлэгээр оруулж дуусаад байгаа юм байна. Энэ жилийн шүдлэн насны уралдаанд 260 гаруй хурдан хүлэг гарааны зурхай руу хөдөллөө.Баяр наадмын хурдан морины салбар комиссын журмын дагуу заасан монгол адуунд тавигдах стандартын хэмжээнээс өндөртэй болон унаач хүүхэд нь зориулалтын хувцасгүй зэрэг шалтгаанаар 10 гаруй шүдлэн уралдах боломжгүй болоод байгаа аж. Ямартаа уралдааны талаар эргэн мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/



















































