
Өчигдөр орой 23.00 цаг хүртэл "‘Автобус нэг" компанийн ажилчид болон удирдлагууд хуралдсан ч, ямар нэг шийдэлд хурч чадаагүй юм байна. "Автобус нэг" компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаандаа дөрөвдүгээр сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цалин хөлс нэмэгдуулэх, ажилчдын даатгалын хохирлыг барагдуулах, ээлжийн амралтын хоног, мөнгө дутуу бодох, ажилчдын цалин хөлснөөс хууль бус суутгал хийх, жолооч нараар түлшний өр төлүүлэхгүй байх, үндсэн хууль зөрчиж кондукторыг нэгжихгүй байх талаар удаа дараа албан тоот хүргүүлж шийдвэрлүүлэх гэсэн боловч захиргааны зүгээс хулээн авахгүй байгаа юм байна. Ямартаа ч тэд тодорхой зөвшилцөлд хүрээгүй учир наадмын дараагаас ажил хаялт зарлахаар болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)