Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11, 12-нд “Нийслэлийн тээврийн газар”-аас санаачлан “Замын цагдаагийн газар”, “Монголын оюутны холбоо”-той хамтран 100 оюутан ажиллуулахаар болжээ. Оюутнууд нь наадмын өдрүүдэд олон нийтэд болон гадаад дотоодын зочид, жуулчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл өгнө. Мөн гарцаар гарах иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын цагдаа нарт туслах юм байна.

















































