Хэдхэн хоромын өмнө хурдан шүдлэн барианд орлоо. АХ-ын 92 ойн уралдааныг Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүүгийн хонгор халзан хонгор үрээ АХ-ын 91 жилдийн ойд мөн аман хүзүүнд хурдалсан билээ , айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Данзандоржийн Одхүүгийн хээр, айргийн тавд Төв аймгийн Лүн сумын харьяат МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн зээрд халзан тус тус хурдаллаа.
Эх сурвалж: Tod Magnai.mn
Сэтгэгдэл (1)